Аймгийн Арслан Ц.Адъяа бөхийн барилдааны үеэр өрсөлдөгч бөхөө санаатайгаар тохойлдсон талаарх бичлэг цахим орчинд нийтлэгдсэн.
Тэгвэл цагдаагийн байгууллагаас уг зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, аймгийн Арслан Ц.Адъяад Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
Үүнээс өмнө МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурлаар Ц.Адъяа нарын ёс зүйн зөрчлийг хэлэлцэж, зөрчлөө ухамсарлаж, дахин зөрчил гаргахгүй гэх амлалт хүсэлтийг нь харгалзан долдугаар сарын 6 хүртэл бүх шатны барилдаанд барилдахыг нь хориглох шийтгэл ногдуулсан байна. Мөн үзэгчдээс уучлалт хүсэхийг шаарджээ.