И-Монголиагаас авч болох ЭМД-тай холбоотой төрийн үйлчилгээнүүдийг танилцуулж байна.
Иргэн та и-монголиа аппликэйшн ашиглан дараах үйлчилгээнүүдийг авах боломжтой. Үүнд:
- ЭМД-ын шимтгэл төлөх
- ЭМД-ын шимтгэл төлөлтийн мэдээллээ шалгах
- ЭМД-аар авсан тусламж үйлчилгээний мэдээллээ харах, хянах
- ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр авсан тусламж үйлчилгээний талаарх санал гомдол илгээх
- Хөнгөлөлттэй эмийн цахим жорын мэдээллээ харах, эмийн жортой холбоотой санал гомдлоо илгээх боломжтой.
БИЧЛЭГ:
http://:https://www.facebook.com/watch/?v=840235524812179
Өнгөрсөн 7 хоногт И-Монголиагаар 209 иргэн, 220 удаагийн гүйлгээгээр нийт 15 сая 688 мянган төгрөгийн шимтгэл төлсөн байна.
И-Монголиа аппликэйшнээр ЭМД-ын шимтгэлээ төлж, 10-15 минутад баталгаажин цаг алдалгүй ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр тусламж, үйлчилгээ авах боломжтой.