Өнөөдөр Олон улсын гэр бүлийн өдөр.
НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр 1993 оноос эхлэн жил бүрийн тавдугаар capын 15-ныг “Олон улсын гэр бүлийн өдөр” болгон 31 дэх жилдээ тэмдэглэж байгаа бол Монгол Улсад 2003 оны “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн дагуу 21 дэх жилдээ тэмдэглэж байна.
2024 оны Олон улсын гэр бүлийн өдрийг “Гэр бүлийн олон янз байдлыг хүлээн зөвшөөрч, бэхжүүлэх” сэдвийн дор тэмдэглэж байгаа нь гэр бүлийн олон хэв шинж, янз байдлыг хүлээн зөвшөөрч, гэр бүлд тохирсон, хэрэгцээтэй үйлчилгээг үзүүлэх, хөгжүүлэхийг улс орнуудад уриалж байна.
Гэр бүлд хамааралгүй хүн гэж байхгүй. Гэр бүл нь нийгмийн хамгийн үнэ цэнтэй анхан шатны нэгж бөгөөд өөр өөрийн онцлогоороо нийгмийг бүтээж, өнгөлөг болгож байдаг тул гэр бүлийн сайн сайхан ирээдүй нь тухайн улс орны хөгжил цэцэглэлтийг илэрхийлдэг.
Эрхэм хүндэт Таныг олон улсын гэр бүлийн өдөр бүх хайраа гэр бүлдээ зориулж, гэр бүлийн гишүүдтэйгээ баяр баясгалантай, аз жаргалтай, хөгжилтэй, үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хүсье.