ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Чингис хаан” үндэсний музей зуны цагийн хуваарьт шилжжээ

O.Admin
2024-05-16

"Чингис хаан" үндэсний музей энэ сарын 15-наас зуны цагийн хуваариар ажиллаж эхэлжээ.

Тодруулбал есдүгээр сарын 14-нийг хүртэл өдөр бүр 09:00-20:00 цаг хүртэл ажиллах юм байна. Харин тасалбарын касс 19:00 цагт хаана. Өмнө нь долоо хоногийн Мягмар гарагт амардаг байсан бол зуны цагийн хуваарьт шилжсэнээр уг өдөр ажилладаг болжээ. 

Ташрамд дурдахад тус музей “Караважжогийн сүүдэр” түүхэн драм киног тавдугаар сарын 22-ны 17:00 цагт олон нийтэд зориулан ганцхан удаа үнэ төлбөргүй үзүүлэхээр болжээ. Италийн урлагийн түүхэнд Караважжо нэрээр алдаршсан Микеланжэло Мэризи нь сэргэн мандлын үеийн алдартай зураач юм.