ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

28 сая төгрөгийг буруутай этгээдүүдээр нөхөн төлүүлэв

O.Admin
2024-05-17

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг.

Тэгвэл 2024 оны тавдугаар сарын 9-ноос 15-ны өдрүүдэд 52 даатгуулагч-иргэнд ЭМД-ын сангаас 28 сая 10 мянга 448 төгрөг зарцуулсныг хуулийн хүрээнд буруутай этгээдээр нөхөн төлүүлж, ЭМД-ын санг хохиролгүй болголоо.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйл:

-Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг нөхөн төлүүлэх

-12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлнэ гэж заасан байдаг.