ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Долоон настай Дэлхийн аварга Н.Аз-Эрдэнийг сая төгрөгөөр урамшуулжээ

O.Admin
2024-05-20

Бүгд Найрамдах Перу улсын нийслэл Лима хотноо болсон 2024 оны Сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний охидын ангиллын гурван төрөлд түрүүлж, дэлхийн аварга болсон долоон настай шатарчин Н.Аз-Эрдэнэ, түүний аав, багш дасгалжуулагч Ч.Нямдаваа нарыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын удирдлагууд хүлээн уулзаж, баяр хүргэлээ.

Энэ удаагийн дэлхийн аваргын тэмцээнд 26 орны 1200 сурагч зургаан насны ангиллаар оюун ухаанаа уралдуулж, манай улсаас 11 шатарчин сурагч оролцсон байна.

Мөрөн сумын Засаг дарга Х.Тайванбаяр энэ үеэр тэмцээн, уралдаанд оролцож байгаа тамирчдаа орон нутгийн зүгээс бодлогоор дэмжих шаардлагатай бөгөөд мөнгөн урамшуулал олгох тухай журам боловсруулж байгааг дурьдаад цаашдын тэмцээнд нь амжилт хүсэж, 1 сая төгрөгний мөнгөн урамшуулал олголоо.