ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

СОНСГОЛ: Ногоон автобус хуучин ч “шаардлагад нийцсэн” хэмээн хүлээн авчээ

O.Admin
2024-05-22

УИХ-ын “Ногоон автобус”-ны сонсголын хянан шалгах түр хорооны өнөөдрийн хуралдаанаар худалдан авсан автобусны техникийн үзүүлэлт сэдвийн хүрээнд нотлох баримтыг шинжлэн судалж байна.

Шинжээч дүгнэлтээ танилцуулсан бөгөөд 2023 оны нийслэлийн нийтийн тээврийн газрын

ННТГ23001, ННТГ23001-01 дугаартай нийтийн тээврийн автобус худалдан авах гэрээний дагуу худалдан авсан ногоон автобус нь техникийн үзүүлэлтээ хангахгүй, засварласан хуучин автобус болохыг баримтаар нотлон харуулав.

Шинжээч дараах дүгнэлтийг танилцуулав.

Техникийн тодорхойлолт боловсруулж, батлуулахдаа бодлогын баримт бичгүүд, шаардлагатай эрх зүйн актуудыг дутуу судалсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Ажлын хэсэг автобуснуудыг хүлээн авахдаа, техникийн тодорхойлолтод заасны дагуу нэг бүрчлэн үзүүлэлт бүрээр тулган, шалган хүлээж аваагүй байх магадлалтай байна.

Дунд багтаамжийн Huyndai county маркийн автобус, их багтаамжийн дизель хөдөлгүүртэй Daewoo BS 106 маркийн автобусны үйлдвэрлэгчийн “техникийн баримт бичгийн бүрдэл хангалтгүй” гэж үзэхээр байна.

Их багтаамжийн динель хөдөлгүүртэй, Daewoo BS 106 маркийн автобусны тухайд:

-Хөдөлгүүрийн экологийн ангилал нь евро V байхаар техникийн тодорхойлолт, худалдан авах гэрээнд тусгагдсан боловч бодит байдал дээр евро II ангилалд хамаарах үндэслэлтэй байна.

-Daewoo BS 106 маркийн дизель хөдөлгүүртэй автобусны үйлдвэрлэгчийн таних тэмдэгийн арал дээр байршил, пайз бичигдсэн мэдээлэл нь засвартай мэт харилцан адилгүй байна.

-Будалтын хувьд үйлдвэрийн нөхцөлд технологийн шаардлагын дагуу хийгдээгүй байх магадлалтай байна.

-Техникийн тодорхойлолтод: Үндсэн арал ферм бүтэцтэй тулгуур хэсгүүдэд хүчитгэж даацыг сайжруулж... гэж тусгасан. Түүнийг нийлүүлэгч хүлээн зөвшөөрсөн нь үйлдвэрлэлийн нөхцөлд туршилтаар баталгаажуулсан аюулгүй байдлын шаардлагад харшлах магадлалтай.

Явах эд ангиудыг зэврэлтээс хамгаалж шүршсэн байдал нь харилцан адилгүй зузаантай байгаа нь эд ангиуд дээрх тэмдэглэл, бичиглэлийг таних боломжгүй байна.