ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

А.Бүрэнбаатар: Автобус “Хуучин гэдэг нь ташаа” гэх титрийн алдаа гаргасан

O.Admin
2024-05-22

Хуучин, угсарсан автобусыг шинэ хэмээн нийлүүлж, түүнийг нь худалдан авсантай холбоотой сонсгол үргэлжилж байна. Сонсголоор худалдан авсан автобуснуудыг сурвалжилсан хэвлэлийн мэдээ сэдвийн хүрээнд шинжээч дүгнэлтээ танилцуулж, зургаан сэтгүүлчийн гэрчээр дуудлаа.  Тодруулбал, МҮОНРТ-ийн дарга асан А.Бүрэнбаатар, ахлах редактор Ц.Цэнд , сурвалжлагч Д.Сүхбаатар, зураглаач Ц.Адьяа, Нийслэл Улаанбаатар хотын авто тээврийн түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны сайдын туслах Г.Дөлгөөн, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны тэргүүний туслах, Нийслэл Улаанбаатар хотын авто тээврийн түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны хэвлэлийн төлөөлөгч асан Г.Цэрэндолгор нарыг дууджээ. 

Худалдан авсан автобуснуудыг сурвалжилсан мэдээний талаар шинжээч дүгнэлтээ танилцууллаа.

зураг

Zyle Motors корпорац (Daewoo bus)-ыг Хятад улсаас сэлбэг хэрэгслээ татан авч, Вьетнам дахь үйлдвэрт нийлүүлэн автобус үйлдвэрлэдэг гэсэн ташаа мэдээлэл өгч, бидний бизнесийн нэр хүнд сөргөөр нөлөөлж байна. Дээрх худал мэдээлэлтэй холбоотой Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз (МҮОНРТ)-ийн хэвлэл мэдээллийн төлөөллүүд мөн Монгол Улсын сайд, дарга нарын 11 хүний бүрэлдэхүүнтэй багийг БНСУ дахь Zyle Motors корпорацын үйл ажиллагаа, сэлбэг хэрэгслийн үйлдвэрийн үйл ажиллагаа болон Вьетнам дахь автобусны үйлдвэрлэлийн явц, дэвшилтэт технологи, найдвартай ажиллагааны талаар газар дээр нь бодитоор танилцах хүсэлт ирүүлжээ.

Уг урилгын дагуу "Тэнүүн-Огоо" компанийн зүгээс МҮОНРТ-ийн удирдлагуудад хандсанаар сэтгүүлч Д.Сүхбаатар болон зураглаач Ц.Адъяа нарыг томилсон аж.

зураг

Шинжээчид томилолтын зардлыг хаанаас гаргасан талаар тодруулахад МҮОНРТ-ээс зардал гараагүй, урилга өгсөн цаад газраас буюу Zyle Motors компаниас "Тэнүүн-Огоо" компаниар дамжуулан зардлыг нь гаргасан болохыг тогтоожээ. 

Энэ хүрээнд 2023 оны есдүгээр сарын 25-нд "Энэ онд үйлдвэрлэсэн Daewoo брэндийн 600 автобус үйлчилгээнд явна", есдүгээр сарын 27-нд "Нийтийн тээвэрт шинээр явах 80 автобус Монголд орж ирлээ" гэсэн гарчигтай хоёр мэдээ бэлтгэсэн аж. 

зураг

Мөн есдүгээр сарын 29-нд "Автобус худалдан авах ажиллагааг нууцад хамруулаагүй", дараагийн өдөр нь "Хуучин автобус оруулж ирж байгаа гэх мэдээлэл ташаа" гэх мэдээг олон нийтэд дамжуулсан. Шинжээчдийн баг МҮОНРТ-ийн удирдлагуудаас тайлбар шаардахад "Сурвалжлах баг тухайн мэдээг сурвалжлах үед под текстийн алдаа гаргасан, өөрөөр бэлтгэсэн мэдээ, мэдээлэл нь бүгд эх сурвалжтай" гэсэн тайлбар өгчээ. Мөн Түгжрэл бууруулах Үндэсний хороо болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай ямар нэгэн байдлаар гэрээ байгуулж, гарын үсэг зурсан асуудал байхгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Хянан шалгах түр хорооны гишүүн Н.Ганибал:

-МҮОНРТ төрийнхнийг сурталчилдаг байгууллага болсон. Энэ үйлдлийн үр дагавар Ногоон автобусанд ил болж байна. Дарга нарыг шүүмжилсэн асуудал МҮОНРТ-ээр гардаггүй. Суртал ухуулгын байгууллага болоод удаж байна. Ногоон автобусыг шинэ гэсэн мэдээ гаргаад байсан. Хэвлэлээр олон нийтэд хуучин автобусыг шинэ болгож харуулсан нь хууран мэхлэх асуудалд та бүхэн татан орсон байх. Яагаад дуудсаныг нь ойлгохгүй байна. Санаа оноогоо хэлнэ үү. Ямар байр суурьтай байгаа юм. Асуудал нь сэтгүүлч, зураглаачид биш байх. А.Бүрэнбаатар дарга та байр сууриа хэл. Маш олон бэлтгэгдсэн хүмүүс Сүхбаатарын талбайд очиж суугаад сайхан байна гэж ярьж байсан. Тэр асуудалтай та бүхэн холбогдсон уу?

МҮОНРТ-ийн захирал асан А.Бүрэнбаатар:

-Та МҮОНРТ –ийг хуучин автобус оруулж ирсэн байхад шинэ болгож олон нийтэд мэдээлсэн гэж ярилаа. Шинжээчийн дүгнэлтэд шинэ болгож харуулсан гэснийг сонсоогүй. Үйл явдлын  мэдээг бид хүргэж байсан. Оруулж ирж байна гэсэн мэдээг нь гаргасан. Ийм үйлдвэр байдаг юм байна. Ингэж угсардаг юм байна гэсэн мэдээг манай сэтгүүлч нар явж харуулсан. Ногоон автобустай холбоотой үйл явдлыг л бид мэдээлж байсан.

“Хуучин автобус оруулж ирж байгаа гэдэг нь ташаа” гэж титрийн алдаа гарсныг бид хүлээн зөвшөөрнө. Тэр өдрийн мэдээ гаргасан хүмүүст хариуцлага тооцсон. Байгууллагын дотоод журмын дагуу. Түүнээс биш цэнхэр автобус орж ирж байхад ногоон гэж мэдээллээд, евро 5 гэсэн тэмдэг тавьж харуулсан зүйл байхгүй. Евро 5 гэсэн тэмдэг байсан уу байсан. Нийслэлийн болон бусад эрх бүхий хүмүүсээс ярилцлагыг нь авсан. Эх сурвалжийн түвшин хангасан. Мэдээллэх үүргээ л гүйцэтгэсэн. Хуучин автобусыг шинэ гэж мэдээлэн хамгаалаагүй. Хэн нэгэн сайд дарга надад шинэ гэж мэдээл гэсэн үүрэг өгөөгүй. Редакцийн хараат бус байдалд телевизийн захирал, салбарын захирал, продюссерууд нөлөөлдөггүй. Алдаа мадгийг нь хянаад л мэдээлдэг. Үйл явдлын мэдээг дамжуулснаас биш огт байхгүй зүйлийг зохиож дамжуулсан асуудал байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэе.