Эверестэд авиралт хийж явсан дахин хоёр уулчин сураггүй алга болжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Их Британийн нэг уулчин Макалугийн хөтөч уулчин болох шерпагийн хамт тавдугаар сарын 21-ний өглөө 04:40 цагийн үед Эверестийн оргилд гараад буцаж явахад нь замын нэг хэсэг нурж хоёул унасан байна.
Улмаар "Summit Force Pvt Ltd" компанийн Нга Тэнжи Шерпа, Пасанг Шерпа нараар ахлуулсан баг аврах ажиллагаа явуулж, зам эвдэрсний улмаас гацсан бусад уулчдыг аварчээ. Сураггүй алга болсон Их Британийн уулчныг Даниэл Пол Петерсон гэдэг бол шерпаг Пас Тэнжи гэдэг байжээ. Тэд ч мөн "8K Expeditions"-ийн нэг хэсэг байсан аж.
Өмнө нь Монголын уулчид болох Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар Эверестийн оргилд хүрээд бууж явахдаа осолдож нас барсан юм.