Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт ажиллаж байгаад холбогдсон хэргийнхээ улмаас чөлөөлөгдөөд буй О.Э, Н.Э, О.Э, Л.Б нарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т хэргийг нь шилжүүлжээ.
Мөрдөн байцаах алба (МБА)-ны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст анх шалгаж эхэлсэн хэргийг иргэдийн хардлага, хохирогчийн ар гэрийнхний хүсэлтээр УЕПГ-аас өнгөрсөн дөрөвдүгээр сард харьяалал тогтоож, АТГ-т шалгуулахаар болсон билээ.
Дээрх дөрвөн хүнийг 2023 оны арваннэгдүгээр сараас энэ оны гуравдугаар сарын дунд хүртэлх хугацаанд бага насны хүүхэд буюу 13 настай охинтой бэлгийн харилцаанд орж хүчиндсэн хэмээн буруутгаж, тухайн үедээ олны анхаарлыг татаж, дургүйцлийг нь төрүүлж байв.