ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Зургаадугаар сарын 1-нд хүүхдийн марафон болно

O.Admin
2024-05-28

Ирэх сарын 1-нд хүүхдийн марафон зохион байгуулагдана.

Хүний эрхийн Үндэсний Комисс, Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-тэй хамтарч “Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” хүүхдийн марафоныг 2024 оны зургаадугаар сарын 1-ний өдөр зохион байгуулах юм байна.

Үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох, түүний хор уршиг, сөрөг ур дагаврыг сурталчлан таниулах, зөв хандлага, соёлыг дэлгэрүүлэх зорилготой уг арга хэмжээнд нэгдэж, оролцох хүүхэд бүрд төрөл бүрийн шагнал гардуулах ажээ. 

-Марафон гүйлтын цагийн хуваарь

  • 10.00-10.30 цаг Нээлт
  • 10.30-11.30 цаг Гүйлт /6-7 нас/
  • 11.30-12.30 цаг Гүйлт /8-9 нас/
  • 12.30-13.30 цаг Гүйлт /10-11 нас/
  • 13.30-14.30 цаг Гүйлт /12-13 нас/
  • 14.30-15.30 цаг Гүйлт /14-15 нас/
  • 15.30-16.30 цаг Гүйлт /16-17 нас/
  • 16.30 цагт Хаалтын ажиллагаа болно.