Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо, Дунд голын дагуу баригдсан "Шунхлай" ШТС-ын барилгыг өнгөрсөн онд буулгаад буй. Барилгын буурин дээр үерийн даланг барих ажил өнөөдөр эхэлжээ.
Энэ талаар "Геодези, усны барилга байгууламжийн газар" ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа "Дунд, Сэлбэ голын голдиролд барилга барьсан ААН-үүдийг чөлөөлж, "Шунхлай" ШТС-ын барилгыг буулгасан. Уг барилгын буурин дээр үерийн хамгаалалтын байгууламж барих ажлыг өнөөдөр эхлүүлж байна. Нийт 300 метр орчим үерийн даланг 14 хоногт барьж дуусгахаар төлөвлөсөн юм. Хувийн байгууллагын өндрийн кабелийг чөлөөлөх зэрэг хүндрэл гарч байгаа.
Улаанбаатар хотод нийт 163 км үерийн далан байдаг. Цаашид 500 км орчим үерийн хамгаалалтын далантай болж байж иргэдээ үерийн эрсдэлээс хамгаалах боломжтой гэж үзсэн.
Энэ жил зургаан байршилд үерийн хамгаалалтын барилга, байгууламжийг хүчитгэх мөнгийг нийслэлийн төсөвт оруулсан бий" гэж мэдээллээ.