ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

СОНСГОЛ: Хамгийн их талбайтай лиценз эзэмшдэг 10 компани

O.Admin
2024-05-29

"Ашигт малтмалын лиценз"-тэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилж байна. 

Энэ үеэр шинжээч "Ашигт малтмалын олголттой холбоотой тухайн он цагт ажиллаж байсан байгууллага, удирдлагуудын мэдээлэл байна. Тухайлбал, 2004 онд Лу.Болд, 2008 онд Ж.Билэгсайхан, 2009 онд Д.Батхуяг, Д.Амарсайхан, 2012 онд Г.Алтансүх, Г.Өлзийбүрэн, 2014 онд Д.Үүрийнтуяа, 2016 онд Б.Баатарцогт, 2017 онд Х.Хэрлэн, 2022 оноос Л.Баярмандал нар ажиллаж байсан байна.  1992 оноос хойш өнөөдрийг хүртэл Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн долоон сая га газарт нийт 14876 ашигт малтмалын олголт хийгдсэн байгаагаас 12019 нь хайгуул, 2858 нь ашиглалтын зөвшөөрлийг олгосон байна. Тэгвэл хамгийн их талбайтай лиценз эзэмшдэг 10 компанийг танилцуулж байна.

Үүнд:

Цайна инвэстмент монголиа ХХК- 168.946 га талбай

Монголын алт МАК- 83.984 га талбай

Цагаан-Өвөлжөө- 79.558 га талбай

Говькараван- 78.476 га талбай

Эрдэнэс-Тавантолгой- 68.471 га талбай

Мөнхноён суварга- 67.993 га талбай

Талынхишиг- 64.446 га талбай

Арарнжин ресурсес- 63.252 га талбай

ОНТРЭ- 62.920 га талбай

Түмэн айл инвест- 52.260 га талбайтай лиценз тус тус эзэмшиж байна. Харин тусгай зөвшөөрөл эзмшиж байгаа компаниудыг ашиглалт болон хайгуулын лиценз эзэмшиж байгаагаар нь ангилан харуулж байна" гэв.