ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Бэлтэс мөрөн" ХХК-ийг үүсгэн байгуулагч нарт холбогдох шүүх хурал болж байна

O.Admin
2024-05-30

"Бэлтэс мөрөн" ХХК-ийг үүсгэн байгуулагч нэр бүхий есөн хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан үргэлжилж байна.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн (залилах) 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 18.6 дугаар зүйлийн (мөнгө угаах) 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 2024 оны тавдугаар сарын 27-ний өдөр Хөвсгөл аймгийн Спортын ордонд эхэлсэн юм.

Шүүх хуралдаанд улсын яллагч гурав, иргэдийн төлөөлөгч нэг, шинжээч цахимаар нэг, нэр бүхий хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 377, хохирогч нарын өмгөөлөгч долоон, шүүгдэгч нарын өмгөөлөгч долоо, нэр бүхий дөрвөн иргэний хариуцагч, гэрч нэг, шүүх хуралдааныг хөндлөнгөөс 19 ажиглагч шүүх хуралдаанд оролцож байна.