ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЦЕГ: 45 удаагийн үйлдлээр тээврийн хэрэгсэл хулгайлсан этгээдийг шалгаж байна

O.Admin
2024-06-03

Сүүлийн жилүүдэд автомашин хулгайлах гэмт хэрэг эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан цагдаагийн байгууллагаас нийслэл хотын хэмжээнд тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг бүлэглэн үйлддэг этгээдүүдийг олж тогтоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр олон ажил арга хэмжээг зохион байгуулж байна.

Уг ажиллагаагаар ашиг олох зорилгоор нийслэлийн дүүргүүдээс бусдын автомашин эд зүйлийг тонох, худалдан борлуулах, тээврийн хэрэгсэл хулгайлах 45 удаагийн үйлдэл гаргасан бүлэг этгээдүүдийг тогтоон шалгалтын ажиллагааг явуулж байна.

Тодруулбал, 16 настай эрэгтэй А, П нар нь Баянгол дүүргээс  ес, Баянзүрх дүүргээс 10, Сүхбаатар болон Сонгинохайрхан дүүргээс тус бүр 11, Чингэлтэй дүүргээс  дөрвөн  удаа нийтдээ 45 автомашин хулгайлсан нь тогтоогдоод байна.