Тавантолгой түлш компани “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян 2024” үйл ажиллагааны хүрээнд нийт ажилтан, албан хаагчдын хүүхдүүдийн дунд “Аюулгүй Ажиллагаа-Миний Ирээдүй” сэдэвт гар зургийн уралдааныг зохион байгууллаа.
Уралдаанд оролцсон хүүхдүүд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэг, ойлголтоо өөрсдийн зурсан зургаар илэрхийлсэн юм. Ажлын байранд гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөл зэрэг эрсдлээс урьдчилан сэргийлэх талаар хүүхдийн бүтээлээр дамжуулан ажилтнуудад сэдэл өгөх нь энэ тэмцээний нэг зорилго байлаа.
Уралдааныг бага, дунд болон ахлах гэсэн гурван насны ангиллаар зохион байгуулсан бөгөөд мэргэжлийн багш нар ангилал тус бүрт хоёр шилдэг бүтээлийг шалгаруулсан байна.
Ахлах насны ангилалд:
Тэргүүн байр- Пүрэвсүрэн овогтой Болор
Дунд насны ангилалд:
Тэргүүн байр- Мөнхжаргал овогтой Энхжин
Дэд байр- Энхтайван овогтой Энххүслэн
Бага насны ангилалд:
Тэргүүн байр- Батсүх овогтой Бундхорол
Дэд байр - Пүрэвсүрэн овогтой Буянбаяр
Дэд байр- Билгүүн овогтой Билэгт
Шилдэг бүтээлүүдийг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнийг бууруулах зорилгоор сурталчилгааны материал болгон түгээн дэлгэрүүлэх юм.