БНӨСУ-д НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй мотобуудлагын батальоны захирагчийн орлогч дэд хурандаа Б.Ууганжаргалаар ахлуулсан томилгоот бүлэг 18 хоногийн хугацаанд Абьемном суурин дахь эмнэлэг, сургуулийн барилгыг бүрэн засварлаж, хүлээлгэн өглөө
Мөн сургуулийн байрыг бүрэн засварласны зэрэгцээ хүүхдийн тоглоомын талбай, хөл бөмбөгийн талбай, волейболын талбай зэргийг шинээр байгуулж өгсөн нь хүүхдүүдийг тав тухтай, тохилог орчинд боловсрол эзэмших нөхцөлийг нь бүрдүүлжээ.