ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Бригадын генерал Ангело Минэлиг хүлээн авч уулзлаа

O.Admin
2024-06-06

Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга хурандаа Т.Наранхүү Бүгд Найрамдах Итали Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Элчин сайдын яамны Монгол Улсад хавсран суугаа Батлан хамгаалахын атташе бригадын генерал Ангело Минэлиг шинээр томилогдон Монгол Улсад ажлын айлчлал хийж байгаатай холбогдуулан хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр орны Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны өнөөгийн түвшин, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар санал солилцлоо. Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хооронд “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай гэрээ”-г 2016 онд байгуулсан.

May be an image of 2 people and text