ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хамтран амьдрагчаа хөнөөсөн этгээдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

O.Admin
2024-06-10

Энэ оны хоёрдугаар сарын 7-8-нд шилжих шөнө Баянгол дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт алба хаагчид эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед иргэнээс “Хамт архи ууж байсан хүн ухаангүй болчихлоо” гэх гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл ирүүлжээ.

Алба хаагчдыг очиход ил харагдах гэмтэл шархтай эмэгтэй хүн нас барсан байдалтай байсныг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулахад энэ оны хоёрдугаар сарын 7-8-нд шилжих шөнө тус дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрийн дугаар байранд оршин суух 59 настай Д гэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хамтран амьдрагч 36 настай эмэгтэйн амь насыг хохироосон үйлдлийг тогтоосон байна.

Уг этгээдэд эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, хэргийг энэ сарын 3-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлжээ.

Хуулийн заалт:

10.1 дүгээр зүйл.Хүнийг алах

1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.