ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Улсын хэмжээнд нийт 318 мянга гаруй га талбайд тариалалт хийжээ

O.Admin
2024-06-14

Улсын хэмжээнд нийт 318.6 мянган га талбайд тариалалт хийжээ. Тодруулбал, үр тариа 236.1 мянган га, техникийн ургамал 52.9 мянган га, таримал тэжээлийн ургамал арван мянган га, төмс 8.3 мянган га талбайд тариалжээ. Мөн хүнсний ногоо 7.2 мянган га талбайд тус тус тариалсан байна.

Нийт тариалсан талбай өмнөх оны мөн үеэс 59.9 мянган га талбайгаар буурсан үзүүлэлттэй гарчээ. Түүнчлэн ургамлын төрлөөр нь авч үзвэл хүнсний ногоо нэг мянган га талбайгаар өссөн бол үртариа 55.4 мянган га, техникийн ургамал 6.9 мянган га, төмс 2.5 мянган га, таримал тэжээл 0.4 мянган га талбайгаар тус тус буурсан байна.