Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо ажилчны гудамжны орчмын замд автомашин мөргөлдөж онхолдсон гэх дуудлага мэдээлэл өчигдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Урьдчилсан байдлаар приус загварын автомашины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас энэхүү осол гарсан нь тогтоогджээ. Ослын улмаас хүний амь, эрүүл мэндэд хохирол учраагүй байна.
Иймд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодохгүй байх, бусдад энэ талаар шаардлага тавих, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна.