ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ОБЕГ: Үерийн аюултай бүсээс 69 өрхийн 244 иргэнийг нүүлгэн шилжүүллээ

O.Admin
2024-06-23

ОБЕГ-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Баянмөнхөөр ахлуулсан бүрэлдэхүүн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Биокомбинатын орчимд Туул гол хальсан нөхцөл байдалтай танилцжээ. 

Тус дүүргийн 12-р хорооны Амралтын хэсэг гэдэг газарт нийт 97 өрхийн 305 иргэн оршин суудгаас одоогийн байдлаар 69 өрхийн 244 иргэнийг нүүлгэн шилжүүлж, аюулгүй байдлыг хангаад байна гэж ОБЕГ-аас мэдээлэв.