ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хийлдэг гудсаар нуурын усанд хөвж байсан хүүхэд унаж, нас баржээ

O.Admin
2024-06-25

Улсын хэмжээнд 2024 оны зургаадугаар сарын 24-ний байдлаар усны ослын 46 тохиолдол бүртгэгдэж, 30 хүн амь насаа алджээ. Үүний 26 нь том хүн, 4 нь хүүхэд байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тохиолдлын тоо нь дөрөв дахин, амь насаа алдсан иргэдийн тоо 3.2 дахин өсжээ. Усны ослын нийт тохиолдлын 27.5 хувь, амь насаа алдсан иргэдийн 18 хувь нь нийслэл хотынх байна.

Тухайлбал өчигдөр 16:22 цагийн орчимд Сонгинохайрхан дүүрэгт нуурын эрэгт гэр бүлээрээ амарч байсан айлын бага насны хүүхэд хийлдэг гудсаар усанд хөвж байгаад гудаснаасаа унаж, живж нас барсан харамсалтай явдал болжээ.

Иймд иргэд гол, мөрөн, нуурын эрэг орчим амарч зугаалахдаа өөрийн болон ойр дотны хүмүүсийн аюулгүй байдалд байнга хяналт тавьж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, нуурын усанд орохгүй байх, зориулалтын гарц гармаар зорчихыг онцгойлон анхаарууллаа.

Онцгой байдлын байгууллагаас голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд завьт эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг өдөр бүр томоохон гол, нуурын эрэг дагуу ажиллуулж байгаа тул мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагахыг уриалав.