Нийслэлийн нутаг дэвсгэрт зургадугаар сарын 27-29-ны хооронд согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэхийг хориглох захирамжийг Улаанбаатар хотын захирагч гаргаад байна.
Мөн УИХ-ын сонгуулийн санал авах өдөр буюу зургадугаар сарын 28-нд урлаг соёл, спортын арга хэмжээ зохион байгуулахгүй, гадаа талбайд худалдаа үйлчилгээ явуулахыг хориглоод байна. Нийслэлийн Засаг даргын гаргасан энэхүү захирамжийн биелэлтэд цагдаагийн байгууллага, дүүргийн Засаг дарга нар хяналт тавин, ажиллана.