ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ХБХХЕГ: Хүүхдийн галт тэрэгний аялал зохион байгууллаа

O.Admin
2024-06-27

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар нь 2024 оны 06 дугаар сарын 22 ноос 24-ний өдрүүдэд Улаанбаатар төмөр замаас зохион байгуулдаг Улаанбаатар-Дархан чиглэлд аялдаг хүүхдийн галт тэрэгний аяллын хөтөлбөрийн хүрээнд дауны синдром болон аутизмын хүрээний эмгэгтэй нийт 30 гаруй хүүхэд хамруулан зохион байгууллаа.

Аяллаар хүүхдүүд Дархан уул аймгийн музей, номын өргөөтэй танилцаж боловсролын хөтөлбөрт хамрагдаж, Дарханы түүх дурсгалын газруудаар аялаж, Монголд ганцхан байдаг хүүхдийн галт тэрэгний сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцан галт тэргээр аялж, “Тэшүүрт бамбарууш” тоглоомын газарт тоглон нэг өдрийг өөрсдийн гараар хийсэн бүтээлтэй хөгжилтэй , танин мэдсэн зүйлтэй дурсгалтай өнгөрүүллээ.

May be an image of 10 people, people studying and text

Уг аяллыг нийгмийн хариуцлагын хүрээнд ивээн тэтгэсэн “Луу Гүн Пи ар энд Паблишин” ххк-ний захирал Н.Цэвэлмаад аялалд хамрагдсан хүүхдүүдийн өмнөөс баярласан талархсанаа илэрхийлье.