Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн материаллаг баазыг түшиглэн зохион байгуулагдаж байгаа хангайн бүсийн аймгуудын “Оюутан цэрэг-2024” сургалт амжилттай явагдаж байна.
Сургалт бэлтгэл төлөвлөгөөний дагуу оюутан цэргүүдэд цэргийн мэргэжил олгох хүрээнд 10 км-ийн явган маршийг амжилттай зохион байгуулав. Явган маршийн үеэр сургалт бэлтгэлийг нь бататгах үүднээс хичээлийн дөрвөн цэгт үүрэг гүйцэтгүүлж, бие бялдрын бэлтгэлжилт, сэтгэл зүйн тэсвэр хатуужлыг нь дээшлүүлж чадсан юм.
Дайчид сургалт бэлтгэлдээ сэтгэгдэл өндөр байж, сурах хүсэл тэмүүлэн дүүрэн байгаа нь маршийн үеэр илүүтэй тод харагдаж байсан юм.
Дэслэгч Б.НОМИНЖИНГОО