ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Зэвсэгт хүчний Гадаад хэлний сургалтын төвийг 21 офицер, ахлагч төгслөө

O.Admin
2024-07-05

Зэвсэгт хүчний Гадаад хэлний сургалтын төвийн англи хэлний шаталсан сургалт ЗХЖШ-ын Гадаад хэлний сургалтын төвд зохион байгуулагдаж, эдүгээ төрийн цэргийн байгууллагын 21 офицер, ахлагч амжилттай суралцаж төгслөө. Энэ удаагийн сургалтын онцлог нь эмэгтэй цэргийн алба хаагчдын сурч боловсрох нөхцөл боломжийг дээшлүүлэх, жендерийн эрх тэгш байдлыг хангах хүрээнд анх удаа 10 эмэгтэй офицер, ахлагчийг тус сургалтад хамруулсан юм.

Энэ үеэр ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба суралцан төгсөгчдөд баяр хүргэж, албанд нь өндөр амжилтыг хүссэний зэрэгцээ цэргийн алба хаагчдын суралцах орчин нөхцөл, манлайллыг нэмэгдүүлэх хүрээнд бодож төлөвлөсөн ажлуудаа онцлов.

May be an image of 6 people, dais and text