Дэлхийн эдийн засгийн форум олон улсын байгууллагыг үүсгэн байгуулагч профессор Клаус Шваб Монголын эдийн засгийн ээлжит чуулганд видео мэндчилгээ илгээжээ. Профессор Клаус Шваб нь нь 1971 онд Дэлхийн эдийн засгийн форумыг үүсгэн байгуулсан бөгөөд өнөөг хүртэл тасралтгүй зохион байгуулагдаж байгаа дэлхийн хамгийн нэр нөлөө бүхий чуулган юм.
Ингээд түүний мэндчилгээг хүргэе.
Би Женевээс мэндчилж байна. Өөрийн биеэр оролцож чадаагүйд уучлаарай. Юун түрүүнд 14 дэх удаагийн Монголын Эдийн засгийн форумыг зохион байгуулагчид болон оролцогчдод баяр хүргэе. Дэлхийн эдийн засгийн чуулган Монгол Улстай олон жилийн турш хамтран ажиллаж билээ. Олон жилийн турш миний хувьд Монгол Улсад өөрчлөлт шинэчлэлтийг авчирч байдаг шинэ залуу үе болоод шинэлэг санаа санаачилгуудын түүхэн гэрч болж буйдаа баяртай байна.
Энэ оны эхээр миний бие Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчидтэй Давост уулзсан. Тэр үеэр Монгол Улсын ирээдүй гэрэл гэгээтэй сайн сайханд тэмүүлсэн, эрч хүчээр дүүрэн байгааг мэдэрсэн.
Энэ ташрамд, саяхан сонгуулиа зохион байгуулж, ардчиллын шинэ төвшинд хүргэж, цоо шинэ хуудас нээж буй Монголын ард түмэнд баяр хүргэе. Түүнчлэн, шинээр сонгогдсон албаны хүмүүст амжилтын дээдийг хүсэхийн ялдамд бүрэн эрхийнхээ хугацаанд Монголын ард түмэндээ хүрч үйлчилж манлайлаарай гэж хүсье.
Энэхүү хоёр өдрийн турш үргэлжлэх чуулганд оролцогчид та бүхэн дуу хоолойгоо нэгтгэж бүс нутгийн хөгжил, эрчим хүчний шилжилт, хөрөнгө оруулалтын бодлого, хиймэл оюун ухаан зэрэг олон чухал асуудлыг бүх талуудын оролцоотойгоор хөндөж хэлэлцэхээр байгаа билээ. Дэлхийн эдийн засгийн чуулган бол хувийн хэвшил болон төрийн хамтын ажиллагааг холбосон олон улсын байгууллага юм. Үүний хүрээнд салбар бүрийн бүх талын оролцогчдын хамтын ажиллагаа оролцооны талаар хоорондоо нээлттэй яриа өрнүүлж хэлэлцдэг ач холбогдолтой. Бидний амьдарч буй дэлхий ертөнц олон сорилтуудтай нүүр тулгарч буй энэ үед Монгол Улс ч мөн адилаар хурдацтай хувьсаж буй эдгээр сорилтуудтай эдийн засгийн хүрээнд тодорхой бус нөхцөл байдалтай тулгарч буйг ойлгож байна.
Миний хувьд Монголын эдийн засгийн форум нь эдгээр Монгол Улсын уйгагүй манлайлал дор олон сорилтуудыг амжилттай даван туулж, арга замуудыг тодорхойлоход туслана гэж итгэж байгаагаас гадна энэхүү форумаар дамжуулж бүтээлч чухал гаргалгаа зөвлөмжүүдийг гаргана гэсэн хүлээлттэй байна.
Эцэст нь та бүхний хэлэлцүүлэгт амжилт хүсэхээс гадна Монгол Улсад анх удаа зочилж буй та бүхэн миний мэдэрч байсан Монголын гайхам сайхан зочломтгой уламжлал, зан заншлыг гүнээ таашаана гэж итгэж байна. Би ч мөн адил ойрын хугацаанд Монгол Улсад дахин зочилно гэдэгтээ итгэлтэй байна. Go Mongolia