Ховд аймаг, Дуут сум Шивэр багийн "Хар сайр" гэдэг газарт долдугаар сарын 6-ны өдрийн 17:00 цагийн орчим бага насны хүүхэд явганаар малаа хариулж яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг долдугаар сарын 7-ны өдрийн 00:25 цагт Онцгой байдлын газарт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид очиж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 08:45 цагт тус багийн "Хар сайр" гэдэг газар /гэрээс нь зүүн зүгт 2 км/-аас цогцсыг олж Буянт сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн.