Сүхбаатарын талбайд танхайрсан БНХАУ-ын иргэн Brandon Shane O,NEAL-ийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж Brandon Shane O,NEAL-г 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулсан байна.
Түүнд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйл (Танхайрах)-д зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
Тус заалт нь:
5.2 дугаар зүйл. Танхайрах
1. Хэрүүл маргаан үүсгэх, бусдыг өдөөн хатгах, олон нийтийг үл хүндэтгэх аргаар бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжээс хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хүнийг долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.