Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, төрийн дээд цол, одон, медаль хүртээсэн.
Тэдгээрээс Хөдөлмөрийн баатар цол хүртсэн Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны дарга, дархан аварга, МУГТ Г.Өсөхбаяр, Ардын жүжигчин цол хүртсэн хөгжмийн зохиолч, удирдаач, УГЗ Ш.Гун-Аажав, Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртсэн ЗХЖШ-ын хэвлэл мэдээллийн албаны дарга хурандаа Б.Отгонбаяр нарт баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.