ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Тавантолгой түлш: Нүүрс тасарсан гэх мэдээлэл худал

O.Admin
2024-07-09

Нүүрсний нөөц дуусч, борлуулалт тасарсан тухай мэдээлэл цахим орчинд түгээд буй. Энэ талаар "Тавантолгой түлш" ХХК-аас тодруулахад "Нүүрс тасарсан гэх мэдээлэл худал. Иргэдийн галлагааны улирал дууссантай холбоотойгоор тавдугаар сарын 15-наас эхлэн нүүрс борлуулах цэгүүдтэй гэрээгээ дуусгавар болгосон. Есдүгээр сарын 15-наас борлуулалт эхэлнэ. Энэ хугацаанд нүүрний нөөцийг бүрдүүлэх ажил хийдэг. Ер нь түлш, нүүрс тасарна гэж байхгүй" гэв.

Монголын хөрөнгийн биржээр 2023 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр "Тавантолгой" ХК-ийн 150 багц, 960.000 тонн коксжих нүүрсний арилжаа амжилттай болж, 1 тонн тутмын үнэ 173.37 ам доллар хүрч, нийт 166.4 сая ам доллар буюу 568 тэрбум төгрөгийн борлуулалтыг амжилттай хийсэн.

Ингэснээр Биржийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, борлуулалт, экспортыг нэмэгдүүлэх зорилгоор нүүрсийг хил нөхцөлөөр, биржээр арилжаалах ажлыг амжилттай зохион байгуулсаны үр дүнд 2023 онд нийт долоон удаагийн дуудлага худалдаагаар 522 багцын 3.3 сая тонн нүүрсийг амжилттай арилжсан байна.