ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Баянзүрх дүүрэг “Дээлтэй Монгол” наадмын шилдгээр шалгарчээ

O.Admin
2024-07-10

Монголчуудын уламжлалт өв соёл, үндэсний хувцасны язгуур хэв шинж, угсаатны дээл хувцас, эд хэрэглэл, соёлын биет бус өвийг сурталчлах үүднээс Дээлтэй Монгол наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. 18 дахь жилдээ зохион байгуулж буй наадамд Баянзүрх дүүргээ төлөөлж 1100 гаруй иргэд оролцсон. Мөн Угийн бичгийн өргөө болгон гэрээ тохижуулжфй өнө эртнээс уламжилж өв соёлоо олон нийтдээ танилцууллаа.

Энэ үеэр шилдэг дүүрэг, аж ахуйн нэгж байгууллага, дээл урлаач, хамгийн сайхан дээлтэй гэр бүл, сайхан дээлтэй оролцогч зэрэг ангиллаар шилдгүүдээ шалгаруулсан. Баянзүрх дүүрэг энэ удаагийн наадамд өндөр ач холбогдол өгөн оролцож, шилдэг дүүргээр шалгарлаа.