Үндэсний их баяр наадмын нээлт Төв цэнгэлдэх хүрээлэнд болж байна.
Наадмын нээлтийг өнөөдөр 22:00 цагт дахин тоглох юм. Ингэхдээ тайз, дэлгэц хослуулсан, шинэлэг тоглолтын оройн хувилбарыг анх удаа үзэх боломжийг наадамчин олондоо олгож байгаа аж. Төв цэнгэлдэх хүрээлэнд FIFA-гийн шаардлага хангасан зүлэг тавьж, гүйлтийн замыг шинэчилж, гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1200 метр ус зайлуулах шугам угсрах зэргээр олон шинэчлэлт хийсэн билээ.
Мөн баяр наадмын тасалбар авч чадаагүй иргэдэд зориулан олон улсын жишгийн дагуу хүрээлэнгийн зүүн хойд талбайд том дэлгэц байршуулан, наадмын шууд дамжуулалтыг хүргэж байна.