ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дэрсэн дунд байсан иргэнийг тарвагатай андуурч буудсан гэх хэргийг шалгаж байна

O.Admin
2024-07-16

Дэрсэн дунд хэвтэж байсан хүнийг тарвагатай андууран буудаж, амийг нь хохироосон гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Энэ асуудлыг Цагдаагийн байгууллагаас тодруулахад "Баяр наадмын өдүүдээр Төв аймгийн Заамар сумын нэгдүгээр багийн нутагт хүн буудуулж нас барсан байна гэх харамсалтай хэргийн дуудлага мэдээлэл Цагдаагийн газарт долоодугаар сарын 13-ны өдрийн 16:40 цагт ирсэн. Одоогоор тус аймгийн Цагдаагийн хэлтэс шалгаж байна" гэв.

Энэхүү хэргийн шалгалтын үйл ажиллагааг Төв аймгийн Цагдаагийн газар явуулж байна.