Боловсролын яам салбартаа хэрэгжүүлэх бодлогын тоймыг хэлэлцэж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар бэлтгэжээ. Үүн дунд СӨБ, ЕБС-тай холбоотой агуулгуудыг харвал:
-Сурах бичгийн агуулга, сургалтын хөтөлбөр шинэчлэл дээр салбарын шүүмж, зөвлөмж тал дээр идэвхтэй ажилладаг мэргэжилтнүүдийг орж ажиллах боломжийг нээж өгөх
-Цэцэрлэгийн хүүхдийн өдрийн хоолны мөнгийг нэмэгдүүлэх замаар хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжих (одоо өдрийн 3,000₮), тус нэмэгдүүлэх дүнг эцэг, эхчүүд хуваалцдаг болох хуулийн заалтыг хэрэгжүүлэх зэрэг багтжээ