ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эгийн голын гүүр үерийн улмаас зорчих боломжгүй болжээ

O.Admin
2024-07-24

2024 оны 07-р сарын 23 ны өдрийн 20:30 цагийн байдлаар

А13 дугаартай Хутаг-Өндөр-Тэшиг улсын хил чиглэлийн авто замын 44 дэх км буюу Булган аймгийн Тэшиг сумын нутагт байрлах Эгийн голын гүүр үерийн улмаас зорчих боломжгүй боллоо. Эгийн голын гүүрийн 2 талын ус давуулах далан хэвийн ажиллаж байгаа боловч хөдөлгөөн нэвтрүүлэх боломжгүй болсон ба үерийн усны түвшин 60-70см гүнтэй ширүүн урсаж байна. 

Давуулах далангаас гүүр хүртэлх 500м шороон далан дундаа  70-80м орчим сэтэрсэн байдалтай байна. Булган аймгийн Онцгой байдлын газар, Булган АЗЗА ТӨХК, Тэшиг сумын засаг даргын тамгын газартай хамтран тус чиглэлийн замыг үерийн ус татартал тодорхойгүй хугацаагаар хаасан. Тухайн авто зам, гүүрийг хариуцагч "Булган АЗЗА" ТӨХК-ийн албан хаагчид болон "Зам, тээврийн хөгжлийн төв" ТӨҮГ-ын хяналтын инжeнeрүүд газар дээр нь хохирлын тоо хэмжээ болон цаашид авах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан шуурхай ажиллаж байна.

Иймд иргэд, жолооч тээвэрчид та бүхнийг тус чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна.