ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Алтаргана-2024 наадам эхэллээ

O.Admin
2024-07-26

Буриад түмний өв соёл, уламжлал, зан заншлыг хадгалж, өвлүүлэн уламжлуулах, дэлхийгээр тархсан буриад зоныг нэгтгэх зорилготой “Алтаргана-2024” наадам буриад бөхийн барилдаанаар эхэллээ. Энэ жилийн хувьд Булган аймагт зохион байгуулж байгаа бөгөөд энэ сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгуулах юм. "Алтаргана-2024" олон улсын ХV их наадмын өдрүүдэд худалдаа үйлчилгээний газруудыг 24 цаг ажиллуулахаар болсон байна.

 “Алтаргана 2024″ наадмаар 60 гаруй уралдаан тэмцээн, өв түүх, соёл урлагийн үйл ажиллагаа зохион байгуулахаар товлосон байна. Жилээс жилд өргөжин, дэлхийн өнцөг булан бүрд амьдарч буй буриад зон оролцдог болжээ. Энэ жилийн хувьд наадамд 30 гаруй орны 50 мянга орчим хүмүүс оролцохоор төлөвлөжээ.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёл, Гадаад харилцаа болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Булган аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж байгаа юм. Буриад түмний Их Алтаргана наадмыг 2022 онд Ага Буриадын нутагт зохион байгуулахад Булган аймаг 2024 онд зохион байгуулахаар тугаа хүлээн авсан.

Тус наадмыг 1994-2022 онд нийт 14 удаа зохион байгуулсан бол 15 дахь наадам энэ сарын 26, 27, 28-нд Булган аймагт болж байна.