“Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны сургуулийг 2003 оноос Монгол Улсын Зэвсэгт хүчин нь Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран хоёр талын сургууль хэлбэрээр зохион байгуулж эхэлсэн.
2006 оноос олон улсын сургалт, дадлага болгон өргөжүүлж, өдгөө 20 дахь удаагаа зохион байгуулж байна.Энэ удаагийн сургуульд 1000 гаруй цэргийн алба хаагч оролцож байгаа бөгөөд дотоод, гадаадын 20 гаруй улсын 460 гаруй оролцогч хамрагдаж байгаа юм.