Жил бүр дулааны шугам, хоолойг засварлах, шинэчлэх журмаар тодорхой байршлуудад халуун ус хязгаарладаг. Энэ жилийн дулааны шугам, хоолойн засвар тавдугаар сараас хойш үргэлжилж байна. "УБДС" ТӨХК-аас мэдээлснээр, ирэх Даваа гариг буюу долдугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 12-ны хооронд 14 хоног дараах байршлуудад халуун ус хязгаарлана. Тодруулбал:
- Солонгос улсын ЭСЯ орчим
- Жаргалан, Нархан, Оддын хотхон орчим
- Дүнжингарав хороолол орчим
- Маршал таун хотхон орчим
- Ривер гарден хороолол орчим
- Их тэнгэр цогцолбор орчим
- Олимп, Баян Монгол хорооллоос 13 дугаар хороолол орчим
- Нарантуул захаас Баянзүрх дүүрэг орчим
- Цэргийн эмнэлэг орчим
- Баганат өргөө хороолол орчим
- Хууль сахиулах их сургууль орчим
- Алтан тэвш хороолол орчим
- Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн шинэ байр орчим
- Амгалан орчим
Халуун ус хангамжтай холбоотой санал хүсэлтээ 7004-7005 дугаарын утсаар лавлах боломжтой юм.