ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Завхан аймагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

O.Admin
2024-07-29

2024 оны долдугаар сарын 29-ний 01:22:50 цагт Завхан аймгийн Баянхайрхан сумын төвөөс зүүн зүгт 18 км зайд 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 49.34, 96.59.

2024 он гарсаар улсын хэмжээнд 3.5 магнитудаас дээш газар хөдлөлтийн чичирхийлэл 54 тохиолдол бүртгэгдсэн байна.

Харин энэ сарын 28, 29-ний өдрүүдэд 4.1, 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн тохиолдол бүртгэгдсэн талаар Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээлсэн бөгөөд дээрх газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй, хохирол учраагүй гэв.