Өвөрхангай аймгийн Тарагт сумын Их булаг багийн “Их уул цэргийн хүрээ, Хонин цохио” гэдэг газар өчигдөр буюу долоодугаар сарын 29-ний 17.00 цагийн орчим аянга бууж, мал хорогджээ. Энэ тухай мэдээллийг өчигдөр 21.00 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлсэн байна.
17 бог мал /11 ямаа, 6 хонь/ аянгад цохиулж хорогдсон тухай мэдээллийг тус ангийн малын эмч Онцгой байдлын газарт мэдээлжээ. Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газраас ажлын хэсэг мөн өдрийн 21:12 цагт очиж, нөхцөл байдалтай нь танилцсан байна. Өнөөдөр малын сэг, зэмийг устгах ажлыг зохион байгуулах аж.