Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2025-2026 онд үүрэг гүйцэтгэх штабын ажилтан (офицер), цэргийн мэргэжилтний (цэргийн ажиглагч, холбогч офицер) сонгон шалгаруулалтыг 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 13-ны өдрүүдэд зохион байгуулна.
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй цэргийн алба хаагчид 2021 онд батлагдсан “ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦУУЛАХ БИЕ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ”-тай танилцаж, НҮБ-ын штабын ажилтан, цэргийн мэргэжилтэнд тавигдах шаардлагыг хангасан байх ба БҮРТГЭЛИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН СИСТЕМ (PSOD.MAF.GOV.MN)-ЭЭР ЦАХИМААР ЯВУУЛАХ тул доорх материалыг бүрдүүлэн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүртгүүлнэ үү.
Үүнд:
1. Харьяа анги, байгууллага, төрлийн цэргийн командлал болон ЗХЖШ-ын бүтцийн нэгжийн удирдлагын зөвшөөрсөн цохолттой хувийн өргөдөл;
2. Ажил байдлын тодорхойлолт;
3. Жолооны үнэмлэхийн хуулбар;
4. Гадаад паспортын хуулбар;
5. Цэргийн ажиглагч, штабын офицерын сургалт, дамжаа дүүргэсэн сертификатын хуулбар;
6. Сүүлийн 3 сарын дотор авхуулсан 4х6 хэмжээтэй цээж зураг 2 хувь;
7. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт
8. Товч судалгаа (доорх хүснэгтийг сонгон шалгаруулалтын системээс татаж авах боломжтой);
Анги Албан тушаал Цол Овог нэр Нас, хүйс Боловсрол, цэргийн мэргэжил, дамжаа төгссөн байдал Анги, байгууллагад ажилласан байдал Одоогийн албан тушаалд томилогдсон огноо ЭДА-нд үүрэг гүйцэтгэсэн байдал Англи хэлний түвшин тогтоох шалгалтын оноо
(Хамгийн сүүлд өгсөн ALCPT, ECL, TOEFL, IELTS)
Жич: Шаардлагатай нэмэлт мэдээллийг ЗХЖШ-ын Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны хэлтэс [email protected] цахим шуудангаар болон /3679, 88689855, 70152660/-тай холбогдож тодруулна уу. “ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦУУЛАХ БИЕ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ”-тай ЗХЖШ-ын цахим хуудасны эрх зүйн булан буюу https://gsmaf.gov.mn/gsmaf/cat/60 холбоосоор орж танилцана уу.
ЭНХИЙГ ДЭМЖИХ, ЦЭРГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС