ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл амжилттай хэрэгжиж байна

O.Admin
2024-08-29

Монгол Улсын Засгийн газар Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа билээ.

Уг төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц арга хэмжээнд шалгарсан аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудын ажлын байрны дадлагажуулагч нарыг чадавхжуулах сургалтад хамруулж тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд зөвлөн туслах, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх шинэ арга зүй эзэмшүүлэх, хүний нөөцийн менежментийн орчин үеийн чиг хандлага, хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээний талаар харилцан санал солилцсон юм.