ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“АЛТАН НАМАР” өдөрлөг 8 дахь жилдээ зохион байгуулагдлаа

O.Admin
2024-08-31

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны “Эко-Эрүүл дүүрэг” хөтөлбөрт тусгагдсан “Ахмадаа дээдэлье” дэд хөтөлбөрийн хүрээнд ахмад настны хөдөлмөр эрхлэлт, бодит орлогыг нэмэгдүүлэх үүднээс жил бүр зохион байгуулдаг “Алтан намар” ургацын баярын өдөрлөг найм дахь жилдээ зохион байгуулагдлаа.

Тус ургацын баярт аж ахуй эрхлэгч ахмадууд өөрсдийн тарьж ургуулсан шинэ ургацын жимс, хүнсний ногоогоор оролцохын зэрэгцээ гар урлал, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч ахмад настнууд өөрсдийн урлан бүтээсэн бүтээгдэхүүнийхээ дээжсээс дэлгэлээ.

“Алтан намар” өдөрлөгт идэвхтэй оролцсон ахмадууд жимс, ногоо, цагаан идээ, гар урлал зэрэг дөрвөн ангиллаар шилдгүүдээ шалгаруулж, нийслэлийн Ахмадын хорооны дарга Т.Дашням, дүүргийн Ахмадын хорооны дарга Д.Совдоо нар шагналыг гардуулж, амжилт хүслээ.