ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ус хангамжийг нэмэгдүүлэх гурван том төсөл хэрэгжинэ

O.Admin
2024-09-06

Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр АНУ-ын Мянганы сорилтын корпорацын Салбарын үйл ажиллагаа хариуцсан захирал Кевин Митчелл тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзжээ. 

Мянганы сорилтын сан корпорацийн 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.7 сая ам.долларын хөрөнгө оруулалт, нийт 461.7 сая ам.долларын санхүүжилтээр  2026 оны гуравдугаар сарын 31-ний дотор хэрэгжих “Ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд харилцан уялдаа бүхий гурван төсөл хэрэгжих асуудлыг уг уулзалтаар ярилцсан байна. 

Тодруулбал, Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төсөл. Төслийн хүрээн Биокомбинат, Шувуун фабрик орчмын газрын доорх усны ордыг түшиглэн тэдгээрээс олборлосон усыг ундны усны стандартад нийцүүлэн цэвэршүүлж Нийслэлийн ус хангамжийн төвлөрсөн сүлжээнд нийлүүлэ дэвшилтэт технологи бүхий Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн холбогдох шугам хоолой, дэд бүтцийн хамт байгуулна.

Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулснаар Улаанбаатар хотын ус хангамжийг жилд 50 сая хүртэлх шоо.метрээр нэмэгдүүлж, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан шинэ суурьшилын бүсүүдийн хөгжлийг дэмжих, төвлөрлийг сааруулахад бодитой хувь нэмэр оруулах юм.

Харин Хаягдал ус дахин боловсруулах төсөл хэрэгжсэнээр, 

Монгол Улсад анх удаа хаягдал ус дахин боловсруулах томоохон үйлдвэрийг байгуулж шинэ Төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэсэн усыг дахин боловсруулж, ДЦС-уудад техникийн усны зориулалтаар эргүүлэн ашиглах боломжийг бүрдүүлнэ. Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор жилд 18 шоо.метр хүртэлх гүний цэнгэг усыг хэмнэж, Улаанбаатар хотын ирээдүйн унд, ахуйн хэрэгцээнд ашиглах боломжийг бий болгоно.

Усны салбарын тогтвортой байдлыг хангах төсөл. Эдгээр гурван төслийн хүрээнд усны үнэ цэн, үйлчилгээний бодит өртгийн талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг сайжруулж, хэвшил хандлагыг өөрчлөх үйл ажиллагааны хүрээнд байгаль орчинд ээлтэй, нийгмийн эрх ашигт нийцсэн байдлаар Улаанбаатар хотын айл өрхүүд хэрэглэсэн усныхаа төлбөрийг цаг тухайд нь төлдөг дадал хэвшилтэй болоход чиглэсэн нөлөөллийн арга хэмжээний дизайныг боловсруулсан.

Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд “Ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэхэд санал зөвлөмж өгч, шаардлагатай арга хэмжээг шуурхай зохион байгуулах үүрэг бүхий Нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулан ахалж ажиллаж байгаа аж.