ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Х.Бумхишигийг найм хоногийн дараа эсэн мэнд буулгалаа

O.Admin
2024-09-15

Памирын нуруунд ганцаарчилсан авиралт хийж яваад 5800 метрийн өндөрт хөлөө хөлдөөсний улмаас гацаад байсан уулчин Х.Бумхишигийг найм хоногийн дараа эсэн мэнд буулгалаа. 

Түүнийг МУҮХ-ны аврах ажиллагаа хариуцсан С.Ганхүү, Жаргалант клубын тамирчин Э.Даваадорж нар аварлаа.

Уулын ойр хавьд байсан бүх бааз бууж өндөрт ажиллах аврагч байгаагүй тул монгол залуус нэгнээ аврахаар Кыргызстан улсыг зорьж, дөрвөн хоног тасралтгүй зүтгэсний эцэст үүргээ амжилттай биелүүллээ. Памирын нурууны ноён оргил 7134 м өндөрт оршдог юм. Уулчдадаа халуун баяр хүргэе.