Улаанбаатар хот "ЮНЕСКО"-гийн “Бүтээлч хотуудын сүлжээ”-нд нэгдэн орсны дагуу нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 385 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэмжих зорилгоор нийслэлийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, дүүрэг, хороодын дунд “Бүтээлч хот” сэдэвт уралдааныг зарлаж 2024 оны аравдугаар сарын 28-ны өдөр шилдгүүдээ тодрууллаа.
“Бүтээлч хот” сэдэвт уралдаанд Хан-Уул дүүргийн иргэд, байгууллагууд амжилттай оролцож, дараах 4 төрөлд тэргүүн болон гутгаар байр эзэллээ.
"Бүтээл хот" төрөлд Тэргүүн байр: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо
“БҮТЭЭЛЧ ИРГЭН” төрөлд Гуравдугаар байр: Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны иргэн, Монгол Улсын гавьяат багш Т.Дунжаа
“БҮТЭЭЛЧ БАЙГУУЛЛАГА” төрөлд Гуравдугаар байр: “Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв” УТҮГ
“БҮТЭЭЛЧ ДҮҮРЭГ” төрөлд Гуравдугаар байр: Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар тус тус шалгарлаа.