"Тавантолгой түлш" компанийн удирдлагууд даваа гарагийн шуурхай хуралдаанаа хийж, хэд хэдэн асуудлыг хэлэлцжээ. Тодруулбал, хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг тодотговол,
-Энэ сарын 04-нөөс 10-ны өдрийн хооронд 582 цэгээр 16135 тонн шахмал түлш борлуулжээ.
-Нийслэлийн хэмжээнд 82139 тонн шахмал түлшний нөөцтэй байна.
-Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБ-ын хэсгээс Налайх дүүргийн Политехникийн коллежид үйлдвэрийн ажилчдад холбогдох дүрэм, журам, стандарт, хуулийн чиглэлээр мэдлэг олгох сургалтыг хийж байна.
-Хөдөлмөрийн аюулгүй байдлын өдөрлөгийг 11/15-12/15-ны хооронд зохион байгуулна.
-Үйлдвэрүүдэд ашиглаж байгаа техникүүдийн дээд газрын зөвшөөрлийг баталгаажуулахыг тус, тус үүрэг болгосон ажээ.