ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Тэгш дүүрэн" урлагийн фестиваль зохион байгуулав

O.Admin
2024-12-09

НҮБ-ын ерөнхий ассамблейгаас жил бүрийн 12 сарын 3-ны өдрийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр болгон зарласан.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн “Хөгжлийн бэрхшээлтэй хүний соёл, урлагийн үйл ажиллагааг дэмжих” 34 дүгээр зүйлийн 34.1-д “Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг өөрийн оронд зохиогдох соёл, урлаг, олон нийтийн арга хэмжээнд идэвхтэй оролцоход төрөөс дэмжинэ”, 34.2 “Аж ахуйн нэгж, байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй хүн соёл, урлагийн арга хэмжээнд оролцох, өөрийн авъяас чадвараа нээн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.” гэж заасан.

Тус хуулийн хэрэгжилтийн хүрээнд “Эрхбилэг хан нийгэмлэг” НҮТББ-ын санаачлагаар Сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн төвийн Мэргэжлийн боловсрол ур чадвар олгох сургуулийн хамт олон Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн өдрийг тохиолдуулан урлагийн авьяастай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, тэдний олон нийтэд таниулан сурталчилах зорилготойгоор “ТЭГШ ДҮҮРЭН” урлагийн фестивалийг 2024 оны 12 сарын 04-ны өдөр “Тусгаар тогтнолын ордон”-д зохион байгууллаа.

Энэхүү урлагийн фестивалийг 2023 онд анх удаа амжилттай зохион байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань урлагийн тоглолтоо олон нийтэд үзүүлж, гар урлаачид маань өөрсдийн бүтээлээр үзэсгэлэн гаргаж оролцож байсан.

Уг үйл ажиллагаанд 21 аймаг, 9 дүүргээс шалгарсан урлагийн шилдэг номеруудаар үзэгч олны сонорыг мялааж, бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэн тавьж олны хүртээл болголоо.

МУГЖ Э.Бүрнээбаяр, СТА О.Эрдэнэдалай, цэргийн дуу бүжгийн эрдмийн театрын үндэсний хөгжимчид ая дуугаа өргөлөө.